Monday, August 27, 2012

Галт тэрэг ба салхи

       Суурин газраас хол , уулын энгэрт байх өртөөний хоёр айлуудын тухай нэг тууж байдаг юм , монгол зохиол байхгүй юу , нэрийг нь ерөөсөө санадаггүй ээ, зохиолчийг нь ч бас , "Монгол тууж " гээд түүвэр дээрээс л уншиж байсан . Хүү нь хотод сурдаг хижээл насны эхнэр нөхөр хоёр , сургуулиа төгсөж ирээд өртөөнд хэдэн жил суурьшиж байгаа залуу гэр бүлээс бүрдсэн хоёрхон айлаараа амьдардаг байхад нь шинээр нэг гэр бүл нэмэгдэх болсноор уг тууж эхэлдэг. Залуу гэр бүлийнх нь нөхөр нь бага зэрэг халамжгүй учраас эхнэрээ дандаа их багаар гомдоож , хүүхэдтэй болж чадахгүй байгаадаа шаналсан сэтгэлийг нь эмзэглүүлсэн байдаг. Тийм хэдий ч амьдралаа сайхан аваад явах гэж хичээдэг ,даруухан , зөөлөн сэтгэлтэй эгч. Тэгтэл шинэ ирсэн айл нь хөөрхөн хүүтэй бас нэгэн залуу гэр бүл байж таарна , гол нь эхнэр нөхөр хоорондын харьцаа нөгөө хоёроосоо огт өөр . Эхнэр нь үзэсгэлэнтэй , түүнийгээ ч сайн мэддэг дуу шуутай бардам бүсгүй байдаг бол , нөхөр нь гэрийнхээ бүх зүйлээ шахам хийдэг, эхнэрээ үргэлж эрхлүүлсэн залуу байж таардаг . Энэ гэр бүлийг хараад л манай нөгөө эгчийн маань сэтгэл санаа өөрчлөгдөж эхлэнэ дээ . Мөрөөдөж явдаг амьдралаар нь амьдарч буй мөртлөө тэрэндээ сэтгэл хангалуун биш үргэлж гомдоллож байдаг үеийн бүсгүйг хараад гайхан зэвүүцэхийн зэрэгцээ , өөрийнхөө амьдралыг ямар хоосон байсныг улам ойлгоно. Энэ бүхний хажуугаар шинэ хөршийнхөө залууд дурлачихсанаа мэддэг.
        Ингээд л нэг намрын шөнө , түр зогссон галт тэргэнд суугаад алга болж өгдөг юм даа . Би энийг уншихдаа нэг 10 юм уу 11 орчим настай л байсан байх , яг суугаад явж байхад нь зөндөө уйлсын . 
         Галт тэргэнд суугаад хаашаа ч хамаагүй явчих юмсан гэсэн бодол ер нь энэ зохиолоос гарсан байх магадлал их өндөр :P . Аль дээр үед уншсан болохоор тархины минь аль нэг хэсэгт суучихаад , би өөрөө бодож олсон уу, хэн нэг хүн миний өмнөөс бодож найруулаад бичсэн үү гэдгийг ялгахаа больчихож л дээ. Яг үнэндээ бол бодлын маань хэдэн ч хувь нь өөрийн минь биш өөр хэн нэгнийх байх өө . Хаанаас ч билээ дээ, өмнө уншсан бүх зүйл минь намайг бүтээсэн гэсэн үг харж байсан юм байна , хүүүүх ямар үнэн үг вэ гээд л :D . Гэхдээ бас хэдэн мянган өгүүлбэрээс таалагдаад тогтоож авсан юм чинь санал нийлсэн л зүйл байж таараа , тэгэхээр яг ч тэс хөндлөнгийн санаануудыг цуглуулаад авсан биш ч юм уу . 
     Өө, яг гол бичих гэж байсан юмаа мартах гэж байна . 
     Энэ зохиол их сайхан дурсамжийг минь хадгалдаг юм :)  Тэр дурсамжийг юутай зүйрлэх вэ гэвэл Квазимадо гэв гэнэт өөрийгөө муухай царайтай , хэвийн бус биетэй гэдгээ мартаад цэх алхаж , хүмүүст үргэлж хайрлагдаж байсан мэт мэдрэхтэй л юм даа . Тийм сайхан мөчүүд .

3 comments:

  1. нээрээ нэг л танил үйл явдал байх чинь..

    ReplyDelete
  2. Шууд уншмаар санагдаж байх чинь.. Одоо бол олдохгүй юу наад ном чинь.. Алга болчихлоо гэвэл чамайг хамгийн түрүүнд вокзал дээрээс л хайх юм байна шүү :>

    ReplyDelete
    Replies
    1. хаха тэгэж ч амархан баригдахгүй шүү :D , байгаа байхаа, хуучин номын худалдаагаар бол тааралдана л гэж бодож бна , монгол гоё зохиолууд зөндөө байдаг шүү тмэ

      Delete