Saturday, September 22, 2012

Тэмдэглэлт өдрийн тэмдэглэл

Миний хувьд их чухал өдөр болох 9 сарын 22 нэг ингэж өнгөрлөө .
Өдрийн тэмдэглэл биш шүү . Санаануудын , бодлуудын тэмдэглэл.

Энэ хоёроос ойролцоогоор 100 , 100 хуудас уншсан . Шерлок болохоор бага зэрэг нэг хэвийн гэмээр юм уу , хэрэг гараад л манай мөрдөгч гарч ирээд л Ватсонгоо дагуулж гараад явж өгнө дөө. Хамгийн дажгүй хэсгүүд нь яг хэргийнхээ зангилааг гаргаж байгаа нь , энэ ном нь болохоор 20 жижиг өгүүллэгтэй, тэд нар нь хурдан хурдан дуусаад урамтай л юм .
          Харин "Pillars of the Earth " бол уншихад амархан ч гэсэндээ жинхнээсээ орчноо мартаад дүрүүдэд нь уусаад явчихдаг юм .1000 орчим хуудастай мөртлөө үйл явдлыг нь ийм сонирхолтой болгож чадсан Ken Follett ч бас сайн зохиолч юм даа гээд л бодоод сууж байна .Энэ номны тухай харин дуусаад дэлгэрэнгүй бичнээ.
       Даанч хольж уншсанаас болж энэ тархинд бодогдож байгаа зүйлс бага зэрэг хямарсан тал руугаа хазайгаад эхэлдэг юм байна шүү . Тэгэхээр нь "It's kind of a Funny Story" гээд маш хөөрхөн кино үзээд.

Эхлээд номных нь товчлолыг уншсан чинь дажгүй санагдсын . Хямралд ороод амиа хорлох тухай бодож эхэлсэн нэг өсвөр насны хүүгийн тухай гардаг . Гэхдээ хямрах болсон шалтгаан нь ямар нэг ноцтой асуудал биш л дээ, сайхан гэр бүлтэй , сайн сургуульд явдаг , найзуудтай , зүгээр л бүх зүйлээс ядраад , жилийн турш дарамттай явснаасаа болоод сүүлдээ ийм зүйл хийхээр шийдсэн байхгүй юу . Нэг талаас харахад жижигхэн зүйлүүдээс болоод л бөөн юм болж байгаа юм шиг хэдий ч яг үнэндээ бүгдэд нь л тохиолддог зүйл юм шиг санагдсан . Дайн байлдаантай оронд амьдарч байгаа , маргаашийг яаж аргацаана даа гэж санаа зовж байгаа хүмүүсийн хажууд ийм хямрал юу биш , инээдтэй санагдах байх л даа . Гэхдээ л хүний бодол санаа гэдэг эмзэг юм чинь юунаас ч болоод сэтгэлзүй нь өөрчлөгдөж болно шд .


       Хааяа хайж байсан асуултынхаа хариултыг зүгээр л ийм санаандгүй тохиолдлоор олж үзсэн киноноос авч болдог л юм байна . Надаа гэхдээ жинхнээсээ ийм энгийн санаатай , энгийн зүйлсийн тухай кино , номнууд илүү ойрхон байдаг юм аа. Тэрнээс Камюгийн "Үл таних хүн" уншаад ёстой сайн зохиол болжээ гэж хэлэх хүн биш юм шиг байгаан .

       Өөрийнхөө хамгийн сайн чадахаар л байя . Жинхнээсээ жоохон ядарч ,залхаж байгаагаа хүлээн зөвшөөрлөө , үр дүнтэй ч юм уу , үгүй ч юм уу энэ он жилүүд . Чадахгүй бол тэр л биз , болвол харин сайн л биз дээ .

      Сонголт хийх бараг ямар ч боломжгүй байсан миний эмээ шиг хүмүүст бол одоо үеийн залуус арай л даварсан юм шиг санагдах болов уу. "The Bonesetter's Daughter" гээд Америкт амьдардаг хятад гэр бүлийн тухай гардаг ном байдын , тэрэн дээр хэрхэн эмээ ээж нар нь цаашдын үр удмынхаа ирээдүйг бүтээдэг тухай гардаг . Яг тэр санаа нь ёстой гоё л доо . Тэгвэл миний өмнөх өвөг дээдэс маань одоогийн энэ өдрийг надад байлгахаар хичээж байсан болж таарч байна . Тэгэхээр үнэтэй цаг хугацаагаа харамсахаар өнгөрөөхгүй ээ, харин тэгэхдээ өмнөх жилүүд шиг байхгүй , хийх ёстой зүйлээ хийнгээ , нэг найзын маань хэлж байснаар бас...
Enjoy Life ...хамгийн зөв зам ч юм билүү?

Бүх зүйл сайнаар эргэх юм шиг мэдрэмж л төрөөд байгаа юм даа  :)

No comments:

Post a Comment