Thursday, October 4, 2012

Ghibli Studio

 Хүүхэлдэйн кинонууд нь Диснейгийн бүтээлүүд шиг л алдартай болж чадсан нэг студи бол японы Ghibli . Хүмүүс яг нэрээр нь мэдэхгүй байж магадгүй л дээ , гэхдээ "Тоторо"-г мэддэггүй хүн гэж байхгүй байлгүй дээ ? (Нээрэнгээсээ Тоторог мэддэггүй хүн үү? O.O , байхгүй байхөө)
Зөндөө их дуртай юмныхаа тухай бичих гэсэн чинь хэлэх үг олддоггүй ээ хэхэ :).  (хэхэ гэснээс надад аль дээр нэг хүн ккк гэж бичдэг эрэгтэй хүн жоохон сонин тээ гэж хэлснээс хойш ерөөсөө тэгэж санагдаад салахаа болилоо :D )
 Жоохон байхад нэг дүү нь товч идээд нас барчихдаг , гэрэлт цохнуудтай кино гардаг байсан даа, бүгдээрээ үзээд л бүгдээрээ зөндөө уйлдаг байсан гэж бодож байна . Бас аав ээж 2 нь гахай болчихдог тэгээд тэд нарыгаа аврах гээд шуламд ажилладаг хүүхэлдэй байдаг шд . Энэ хэдтэй танил , тэгээд дуртай бол аль хэдийнэ Жиблигийн фэнүүдийн эгнээнд орчихсон гэсэн үг шүү :) . Өмнөх хэд дөнгөж эхлэл нь , дахиад хэдэн арван маш , бүр маш хөөрхөн кинонуудтай .


        Ghibli хүүхэлдэйн кинонуудын хамгийн их таалагддаг зүйл нь гэвэл дүрүүд нь амьдралд маш ойрхон , яг л хүмүүсийн өдөр тутмын амьдралын сэтгэл хөдлөлүүдийг гайхалтай шигтгэж өгсөн байдаг . Диснейгийн хүүхэлдэйг үзээд жаахан охидууд гүнж болохыг мөрөөддөг бол Жиблигийн кинонуудыг үзээд сайхан сэтгэлтэй болъё л гэж бодох болов уу :) Бас ид шидийн гэмээр өвөрмөц адал явдлаар дүүрэн , заавал ид шидийн тухай байхгүй байсан ч яг нэг гоё санааг олоод л гаргаад ирчихдэг . Хэдийгээр хүүхэлдэйн кинонууд ч гэсэн үзсэн хойно бодох юмтай , зөвхөн сайхан кино үзсэн мэдрэмж ч биш , харин сэтгэл хөнгөрүүлээд л сайн энергитэй хүнтэй уулзаад ярилцсан юм шиг эрч хүч авч чаддаг юм аа . 
1.

"Whisper of the Heart " энэ хамгийн гоё нь , миний хувьд , бүтнээр нь 5аас дээш удаа үзсэн.  Япон хэл дээр нь англи сабтай үзэхээр хамаагүй дээр байдаг , тэгэхгүй бол япон царайтай дүрүүд англиар яриад байхаар жоохон мангар . Энэ дээр нэг зөндөө их ном уншдаг охины тухай гардаг , өөрөө номонд дуртай болохоор яг гоё санагдсын биш л дээ , зүгээр л дулаахан өөдрөг , ирээдүй ч сайхан харагдаж байна даа гэж бодуулмаар хүүхэлдэй. Онцлох үйл явдал нь гэвэл алдарт Барон мууртай үзэгчид танилцана , үзээд эхлэхээр Барон гэж хэн болохыг мэднээ , уг муурны тухай тусдаа кино хүртэл байдаг -
The cat Returns .

2. 

"Howl's moving Castle " Бас л маш алдартай , асар романтик хүүхэлдэй шүү дээ . Америк зохиолчийн бичсэн номоор хийсэн , зохиол нь яг гоё биш мөртлөө , киног нь яаж ийм гайхалтай хийсэн байнаа . Энэ чинь л Жибли мундаг гэсэн үг байхгүй юу . Номон дээр нь гардаг зарим нэг ойлгомжгүй , нуршуу хэсгүүдийг нь өөрчлөөд л , дүрүүдийг нь гоё гаргаад л
. Энийг анх үзээд Howl нь бүр хүүхэлдэйн кинонуудын эрэгтэй дүрүүдээс хамгийн их таалагддаг нь болж байсын , Харри Поттерын дараах ээлжит киноны баатарт дурласан дурлал болох шахаж байгаа юм чинь , яг ийм япон хүүхэлдэйн киноны эрэгтэй дүрүүд нээх зэвүүн ээ , :P
 3.
"From Up to the Poppy Hill"
Хамгийн сүүлд үзсэн , тэгснээ жагсаалтны дээд тал руу шууд орж байгаа юм л даа. Гол дүрийнх нь охин маш ажилсаг , тэгснээ зөндөө их ажил хийгээд хичээлдээ явж байгаадаа огт түүрддэггүй . Жинхнээсээ ийм сайн охидууд хэр олон байдаг бол. Цөөхөн дөө аягүй л бол , надаас эхлээд л номнуудтайгаа зууралдаад л яваад байдаг хүн байна шд. 
Онцлох зүйл нь гэвэл бусдыгаа бодвол арай "солонгос киноны" уур амьсгалтай . Ммм,,жоохон төвөгтэй харилцааны тухай байдаг гэсэн үг байхгүй юу , нэг залууд дурласан чинь тэр нь азгүй тохиолдлоор хамт байж болохгүй холбоотой хүн байж таардаг . Солонгос кино чинь л тийм юмаар дүүрэн байдаг биз дээ :)




Эд нар шиг маш олон гоё хүүхэлдэйнүүдтэй студи байгаа юм - Ghibli ^^

1 comment:

  1. Анимэ дээр гардаг эрэгтэй дүр болгон хамаг их нь царайлаг байдаг,үзхэд ч бас урамтай шүү хэхэ^^

    ReplyDelete