Monday, November 26, 2012

Сүүлчийн үйлчлүүлэгч


                                                        Америкийн зураач Эдуард Хоппер
                                                                “Автомат ” (1927) , (зотон, тос)



        "...  Автоматын хүржигнэн дуугарах чимээнээс өөр онцлох дуу чимээгүй өрөө , хэдхэн цагийн өмнө хүмүүс орж гарсан шуугиан дүүрэн газар байсан гэж хэлэх аргагүй нам гүмийн дунд залуу бүсгүй бодолд автан сууна. Цай нь хөрч , хацар нь цонхийсон нь энд суугаад нилээдгүй хугацаа өнгөрснийг илтгэнэ. Ойролцоох буланд гэнэт тор хийх дуу гарахад бүсгүй цочин дээш харлаа . Юу ч байсангүй , хулгана л гүйж өнгөрсөн бололтой . Цагийн зүү 8:45 . Тэр ирэхгүй нь нэгэнт тодорхой боллоо гэсэн бодол жихүүн өрөөнд жавар нэмнэ . Гэртээ харина гэсэн бодол тийш алхах замыг өөрийн эрхгүй санагдуулж , өөрийгөө гудамжаар хэрхэн дааран алхах зуураа хажуугаар өнгөрөх аз жаргалтай хүмүүсийг , бас тохилог кафед суугаад ярилцах хосуудаг харж буйгаар төсөөлж энэ бодлоосоо түргэхэн татгалзав .
        Хөрсөн цай нь амтгүй бас түүнд хэлнэ гэж бэлдсэн үгнүүд нь энэ цайны уур шиг л минут өнгөрөх бүрт бодлоос нь арчигдаж , улам утгагүй , өөрийнх нь найдвар улам бүр л үндэслэлгүй санагдана. Бүсгүйн анхаарал аяганы ирмэгт тогтсон уруулын будагт шилжлээ. Тодоос  тод , ув улаан. Энэ өнгийг хэрэг болгон өнөөдөрт зориулж аваад , будаж үзчихээд догдолж байсан тэр үеийнх нь бодол одоо автоматын хүйтэн өрөөнд урам хугаралт дүүрэн сууж байгаатай тэсэхийн аргагүй эсрэгцэн улам л их гуниг руу түлхэнэ.  Нөгөө буланд хэн нэгний тор торхийн алхах сонсогдоход хоромхон зуур нүд нь найдвараар гэрэлтэн дахин дээш харахад хэзээ гарах нь мэдэгдэхгүй үйлчлүүлэгчээс залхсан , гэртээ харихаар яарсан автоматын ажилтан хаах цаг болсныг хэлэхээр ирсэн байв...." 




               Реалист зураач Эдуард Хопперын уг бүтээл нь 1927 оны 2-р сарын 14ний өдөр буюу Валентиний баярын өдөр анх олон нийтэд хүрч  байжээ.  Зурагт , дулаан хувцаслаж нэг гарынхаа бээлийг тайлсан залуу бүсгүйг автомат машинуудаас цай , хоол аван үйлчлүүлдэг кафед ганцаараа сууж буйгаар дурсэлсэн . Гадуур хувцасаа тайлаагүй нь өрөөг хүйтэн байгаа гэж бодохоор сэтгэгдэл төрүүлж , харин хоёр эгнээ гэрэлтэй арын хэсгийн харанхуйлал ганцаардсан уур амьсгалыг хүчтэй болгож байна.  Мөн , гэрлийн унтарсан байгаа нь хүмүүсийн хөл хөдөлгөөн хэдийнэ татарч , ихэнх хүмүүс гэртээ харисан үе байна гэж дүгнэж болохоор нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм .
              Ихэнх хэсэг нь , тэр тусмаа орчны хэсэг нь бараан , хар бараан өнгөнөөс бүрдсэн, харин бүсгүйн царай , сууж буй ширээ нь цайвар өнгөөрөө ялгарч  , шууд анхаарлыг өөр дээрээ татаж байгаа юм.
                Эдуард Хопперын бүтээлүүд дунд уг зурагтай ижил төстэй буюу , залуу эмэгтэйг ганцаараа байгаагаар, юу тохиолдсоныг тааварлах аргагүй зурсан олон зураг байдаг. Энэхүү бүтээлийн хувьд “Time” сэтгүүлийн нүүрэнд хямралын үеийн энгийн ард түмний урам зориггүй болсон , ирээдүйдээ итгэлгүй байгаа дүр зургийг гаргахаар нийтлэгдэж байсан. 

Хичээл дээр нэг ийм зурагны тухай бичиж ирэх даалгавар хийгээд , тэгээд өөрөө "сүүлчийн үйлчлүүлэгч " гээд нэрлэчихээд сууж байгаамаа бас :D , энэ семестрт зураг үзэж байгаа болохоор зөндөө л гоё гоё юмнууд мэдэж авч байна. Хөгжим сонсонгоо зураг зурах , яг уран зургийн түвшинд заалгах , үзэсгэлэнгүүд үзэх гээд л , ганц дуртай хичээл л болж байх шиг байна дөө, ууг нь санхүүч болох гэж байгаан шд :P

9 comments:

  1. таалагдлааaaaaaaa

    дээтлийн "" доторх тайлбарыг өөрөө бодсон уу?
    яг л тиймэрхүү мэдрэмжүүд сэтгэлийн мухарт байж байдаг. Яг л оноогоод зурчихсаныг, яг л тодорхойлоод биччихжээ :)

    like it, like it!!!

    ReplyDelete
    Replies
    1. аанха , харахаар л бөөн ганцаардал мэдрэгдмээр , Валентинаар хүмүүст анх харуулсан нь зургийг бүр алдартай болгосон байхаа , олон хүний дотор байдаг ганцаардлыг гаргаад зурчихсан болохоор.
      зураг харахдаа яг дотроос нь харж байгаа шиг төсөөлөхөөр сонин юм байна лээ, ж нь яг энэ эмэгтэйн оронд өөрийгөө тавьж үзээд сууж байгаагаар , цочмоор сонин мэдрэмж

      Delete
  2. Hehe harin tin. Gants durtai ochdog hicheel ter l baih shig baina

    ReplyDelete
    Replies
    1. зураач байсан бол ингэж санагдах байсан бол уу ,өдөр болгон зурагт суудаг байсан бол бас хичээлээ хиймээргүй санагдах байсан байж магадгүй гэж бодоод байдышд :) ядаж с.удирдлагын дараа ордгийг ч хэлэх үү

      Delete
    2. байхгүй юмаа л хүсдэг нь бидний шунал байхдаа хэхэ

      Delete
  3. энэ хүүхэн шинэхэн авсан Iphone5-аа автуусанд алдсан байна.

    ReplyDelete
    Replies
    1. :D тэгсэн бол ийм тайван суухгүй ээ , хэхэ , тайлбарыг нь ингээд бичцэн байсан бол яах байсан бол доо

      Delete
  4. oo yun goe hicheel ordogiin,, namaig suulgahgui l bhda hehe

    ReplyDelete
    Replies
    1. харин тийн , жүжиг бүжиг дуу энэ хэдээс сонгодог байхгүй юу , сэдвээсээ их хазайж байгааз :)

      Delete