Sunday, November 25, 2012

Waaaasted time


        Энэ цаг ашиглалтын асуудал яг өвчин болж байна. Нээрэнгээсээ. Сүүлийн хэдэн сар хичээлдээ хоцрохгүй очиж үзсэнгүй шд. Бас тайван ч унтаж чадахаа болилоо , хайран цагийг дэмий үрчихнэ гээд , тэгснээ хийж байгаа үр бүтээлтэй юм нь бага .
        Ном уншмаар байдаг , даанч шалгалтандаа бэлдэж эсээнүүдээ бичих хэрэгтэй, тэгээд компьютерээ асаагаад сууна , тэгээд л цаг пшшшшт... Уг нь фейсбүүк нтр орж суудаггүй л дээ , аминдаа бас тэд нарыгаа хаачихсан байгаа мөртлөө л , ёстой мэдэхгүй дээ.  Гитараа сурмаар , зураг зурмаар ,хоол хийж сурмаар,  бас хөгжим сонсоод зүгээр л хэвтмээр , даанч ,, даанч , би ерөөсөө тайван байж чадахаа больчихож , энэнд л хамаг асуудал байна.
      Өглөө сэрээд хүн нэг сайхан амарлаа даа гэж бодмоор доо , тэрний оронд унтаж өнгөрөөсөн цагтаа харамсаад байгаа юм чинь . Шөнө унтахгүй сууна гээд дандаа 2, 3 хүргэчихээд тэсэхгүй унтаад , тэгээд л дандаа хаа сайгүй хоцроод байгаан . Хийх юмаа цагтаа хийчихээд л өөр бусад юмандаа цагаа зарцуулмаар , хамгийн сүүлд хэзээ нэг дарамтгүй , дараа нь яанаа гэж бодохгүй тайван алхаж байснаа санахгүй байна. Ядаргаанд ороогүй л дээ. Амьдарч сурахгүй хүн юмуу хаашаа юм , сүүлийн хэд хоног ерөөсөө ямар ч хэрэггүй юмнууд хийж амьдраад байгаам шиг . Ядаж л дэмий үрж байгаа цагаа Леннон ах шиг энжой хийж сурмаар л байна шд , бөөн дарамтан дунд дэмий үрж байгаа цаг минь ! сүүлдээ дэмий үрсэн амьдрал минь гэж мэдэхээр л хүн шүү
   

2 comments:

  1. eeh yag iim bdaltai amidarch bn shu suuliin ued.. zarimdaa bur durtai duugaa ch sonsoj chadahgui neg medehed udur duusaad shunu duusaad ugluu ajilaasa hotsrood l saihan bndo..
    72tsag yamarch tsahilgaan heregselgui gazar yanzan buriin mashin teregnii duu sonsogdohgui tiim nam gum gazar gants pyanz togluulagch heden saihan pyanz, har chocolate, coffee, heden belen goimon, dulaan huvtsasaa chireed taivan bj bgad irvel saihan bolchihiim shig sanagdaad ch bh shig.. huurhii chadahgui bga yumnuudaasa zugtaaj uuriiguu avrah gej bga tsarai ni l ene yumda, aygui bol bur horloson bolchdogiin boluu.. za za yutai ch daraa 2ula saihan medeeteigeer blog.t ni uulzay :)

    ReplyDelete
    Replies
    1. хааяа нэг өөр юмнууд хийж байхгүй бол харин бүр одоо хийж байгаа юмандаа ч нэг үр бүтээлтэй байхаа больчихдог юм шиг байгаан , чимээгүй газар руу явахыг чинь би "галт тэргэнд суугаад алга болох " гэдийшд хэхэ , бүр тийм аймар тэ :) оны үлдсэн ганц сарыг дажгүй өнгөрөөчихвөл уг нь шинэ жилээр сайхан мэдээтэй уулзацгаана шд :)

      Delete