Sunday, November 25, 2012

Wallflowers

Perks Of Being A Wallflower By Stephen Chbosky

Emma Watson кинонд нь тоглосон уг зохиол сүүлийн үеийн олны анхааралд нилээд өртөөд байгаа , өртөөд удсан ч байж магадгүй л дээ, би л саяхан уншсан . Wallflower гэдэг нь чимээгүй , олны анхааралд байгаад байдаггүй , өөрийн гэсэн сонирхолтой гэмээр ертөнцтэй , нэг их амжилттай алдар нэртэй байгаад байхыг хүсдэггүй хүмүүсийг хэлж байгаан.
Зохиолын бичигдсэн хэлбэр нь Чарли гээд залуугийн өдрийн тэмдэглэл шиг. Өсвөр насны хүү ч гэмээр юм уу , 16 орчим настай юм чинь , Чарли сэтгэлээр амархан унадаг , эмзэг , олон найзгүй , ном унших дуртай  , ахлах сургуулиа өөртөө бүрэн итгэлтэй бус байдлаар эхэлдэг.
Үйл явдал гээд сүртэй болоод байх юм байхгүй  , найзуудтай болж , бүх зүйл илүү дээр болдог гээд л , хамгийн гол хэсэг нь бодлууд нь л , дүүгээ хямрамтгай хүүхэд болчихвол уншуулнаа.
Чарли шиг хүмүүс олон байдаг байх гэж бодож байна , сүүлийн үед нэг иймэрхүү чиглэлийн номнууд их гараад байгаа юм шиг , бас тэд нар нь амжилт олоод .(эсвэл би тиймүүдийг нь уншиж , үзээд байгаа  :P ) Магадгүй уншигчид гэрэлт-ирээдүй-өөд-тэмүүлж-яваа-хүсэл-мөрөөдөл-дүүрэн-эрч-хүчтэй-шуугиантай хүмүүсээс залхсан юм уу.
Уншигчид , үзэгчдийн сонголт ямар байсан ч хамаагүй Чарли шиг өөртөө итгэлгүй өсвөр настнууд хаа сайгүй байгаа , байсаар л ирсэн . Тэгээд ч хүн болгон ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй , хамгийн шилдэг байхыг хүсдэг бас алдар нэрт үргэлж тэмүүлдэг биш шүү дээ. Түүний хувьд найзуудтайгаа хамт байж , дуртай хөгжмөө сонсож бас ямар нэг сайн зохиол уншаад амьдарч байх нь л жаргалтай байдаг .
Ийм хүмүүс гэхдээ амьдралыг илүү сайхнаар харж чаддаг юм шиг ээ , баян биш байлаа гээд тэрэндээ гутраад байхгүй бас хэдэн хүнээс илүү гарсангүй гэж гутраад алга болчихдоггүй . (Их энгийн , ойлгомжтой зүйлс шиг сонсогдож байгаа ч бодох , ойлгох хоёр өөр юм билээ ) . Ганц хэцүү санагдсан юм нь уйлдаг нь , юм л бол уйлаад эхлэнэ , тэр нь л жоохон хэцүү , хэхэ . Зохиолчийнх нь хөгжим , кино , номын сонголт их дажгүй , нэг тийм тун дажгүй дуунууд :)  . the Smiths - Asleep гэх мэт .Цөөхөн хуудастай , уншихад амархан учраас завтай үедээ кино нтр үзмээргүй , өрөөнөөсөө гармааргүй өдөр уншвал дажгүй байна байхаа.

No comments:

Post a Comment