Sunday, February 24, 2013

         Мартчихвий гэж бодсон , гэнэт орж ирсэн санааг блогтоо бичдэг байсан тийм зүйл ч тохиолдохоо байж дээ. Их олон сонирхолтой өөрчлөлтүүд ажиглагдаж байна сүүлийн үед. Бүх зүйлийг хөндлөнгийн үүднээс ажиглаж байгаа юм шиг, хойшоо налж суугаад л харж байгаа шиг  хүлээж аваад байгаа юм уу. Нөгөө их сэтгэл хөдлөл хаачсан юм бүү мэд. Эсвэл хэтэрхий их үсчсээр байгаад мэдрэлийн систем маань гэнэтийн сэтгэл санааны өөрчлөлтийн дархлаатай болсон шиг байна.
         Бас нэг таамаглал байгаа нь дотроо юу болоод байгааг ойлгох гэж нэг их хүч гаргахаа больсон ч байж магадгүй. Ийм их шуугианд байгаа хүмүүс яаж өөрсдийгөө сонсдог юм бол. Урсгалаа дагаад алга болж өгөхөд ч амархан юмаа. Өглөө гараад л дуртай дургүй суусан хичээлийн цаг өнгөрч , орой ирээд хэн хүний бичсэн нийтэлсэн хэрүүлээр тархиа дүүргээд амьдарч байвал урсгал дагагч болж байгаагийн энгийн нэг шинж тэмдэг.
       Бусдаас өөр болж харагдах амархан. Бүр жинхнээсээ өөр байх ч амархан. Гэхдээ яах гэж өөр байхыг хүсч байгаа вэ гэдэг бас сонин л асуулт. Өөр байх гэдэг нь өөрөө гадаад орчноос хамаарсан ойлголт юм байна. Урсгал дагахгүй байна гэдгийг өөр байна гэж ойлгодог байснаас л ийм зүйл бичиж байна. Өөр байх үнэхээр амархан шүү.
       Урсгалаар явахгүй байх гэдэг зүгээр л өөрийгөө нээж илрүүл гэсэн үг юм уу. Хүн болгон дотроо өөр гэж улиг болсон атлаа их утга шингээсэн үг байгаа биз. Өөрийгөө олж илрүүлээд тэр нь заавал дэлхийг өөрчлөх хүн биш байж болно. Бүр хэнд ч хэрэггүй, өөртөө л хэрэгтэй хүн байж болно. Тэртэй тэргүй орчлонгийн ямар өчүүхэн хэсэг вэ гэдгээ мэдэх юм чинь.
      Дурлаж чадах зүйлээ л олъё, хийхийг хүссэн зүйлсээ хийж эхэлнэ.
       Өдөрт 1600 орчим үгээр ахиулаад байвал сарын дараа гэхэд 50 орчим мянган үгтэй зохиол болно. Энийгээ хэрэгжүүлнээ. Ажиллахаа больсон тархи бид 2.

     

2 comments:

  1. үнэн шүү,
    сүүлийн үед яагаад гэдэг асуулт ерөөсөө гарч ирэхээ байсан юм шиг, тархины залхуурал л байх даа, эсвэл чиний хэлдэгэээр хэт их шуугиантай амьдралаас залхаад шууд бүгдийг л accept хийх ёстой яасан ийсан нь сонин биш гэдэг коммандтай болдийн болуу гэж бодох болсоншд

    ReplyDelete
  2. Өөрөөрөө байх, бусдаас өөр байх хоёр бол өөр зүйлс л дээ

    ReplyDelete