Monday, April 29, 2013

naughty you, Soul..

                                         (Artist : Thomas C. Fedro)


              Ямар хэлбэртэйг нь, ямар үнэртэйг нь мэдэх гэж аргаа баран сууна. Тодорхой байх тусмаа их сайн юмсан. Харин тэр үл ойлгогдох байдлаараа намайг ороон өдрөөс өдөрт гайхширалыг минь нэмсээр бид одоо нэг нэгнээ бүрэн ойлгохоосоо өнгөрчээ гэж бодмоор. Ойлгогдохгүй түүнийг тодорхой болгох гэсэн оролдлогууд бүтэлгүй болох бүрт түүний хэлбэр өөрчлөгдөж намайг төөрөгдүүлнэ. Яаж ч хичээгээд алганаас бага багаар урссаар дундарчихсан байдаг элс шиг бас ус шиг, гэхдээ түүний хажууд элс бас ус ч тогтвортой санагдана. Сэтгэлээ гэж... Би л тэр сэтгэл чинь байгаа юм байхгүй юу, би гэдэг чинь биежсэн сэтгэл гэсэн үг. Тэгснээ тэр сэтгэлээ, өөрийгөө ил гаргаад ямар санаатай байгааг нь, яаж гэж ингэж бүхнийг бусниулж, тайван биш болгож байж бах нь ханадгийг асуумаар. Тусдаа өөрөө хэлбэртэй бол, барьж аваад нарийхаан урт болгоод, янз бүрийн дүрс хийдэг шаар шиг дуулгавартай болгохсон.

                Болохгүй гэх бүхэн рүү зүтгэнэ, битгий гэж хэлэх бүрт тийшээ нь тэмүүлнэ. Байгаа сайхан бүхнийг нь үгүйсгээд, гуниглахдаа намайг ч бас хамт гунигтай гурван цэг болгож хувиргана. Чамайг би өөрийн чинь дураар орхивол юу болох бол гэж гайхаж байна. Одоо чи хаана байна? Нэг газраа тогтоно гэж байхгүй хаа хаагүй тэнүүчилж, танихгүй нэгний хажууд очоод санаа алдалт болно. Өнгөрсөнд нэг очиж, тэндээсээ тэвэр дүүрэн бодол, ирээдүй рүү нэг харайж яая даа гэмээр их асуултын тэмдэг авчирна. Тийшээ битгий яваарай гээд байхад аль хэдийнэ л очоод суучихсан өрөөний булан дахь модны сүүдэрт хорогдож, дүүрэн горьдлого дагуулж ирээд нойрыг минь хөөж явуулна. Яах вээ би чамайг, сэтгэл минь ..Загас байсан бол урсгал сөрж сэлсээр байгаад хамаг хүч чадлаа барсан, сэрвээгээ гэмтээсэн амьтан болох байж.

                Сэтгэл чамд би тэмдэг нэрүүд тогтоож өгвөл тогтворгүй, тэнүүлч, зөрүүд, эсэргүү гээд бичээд л байвал бичээд л байна. Ганц авах юм нь дулаахан л юм даа. Дотроос төөнөөс дулаацуулдаг чамгүй байсан бол би яах байсан юм бүү мэд... 

1 comment:

  1. “Read the directions and directly you will be directed in the right direction.” ― Lewis Carroll Okay imagine that you are trying this way, which you think is the correct one.

    But actually “I love to talk about nothing. It's the only thing I know anything about.”
    ― Oscar Wilde This makes sense about nonsense, then-“If I had a world of my own, everything would be nonsense. Nothing would be what it is, because everything would be what it isn't. And contrary wise, what is, it wouldn't be. And what it wouldn't be, it would. You see?”
    ― Lewis Carroll, Alice's Adventures in Wonderland & Through the Looking-Glass
    Then you said I would love to share my inner side with someone then you choose being WALLFLOWER, Okay.

    But remember: “If I had a world of my own, everything would be nonsense. Nothing would be what it is, because everything would be what it isn't. And contrary wise, what is, it wouldn't be. And what it wouldn't be, it would. You see?”
    ― Lewis Carroll, Alice's Adventures in Wonderland & Through the Looking-Glass

    DOES THIS WHOLE MAKE ANY SENSE ABOUT NONSENSE?

    Дотроос чинь төөнөх тэр сэтгэл, харанхуй г ч, бугийг ч, шаналалийг ч дийлээд, хэлбэрт оруулахсан гэж боддог тийм шаар болоод, хэн нэгэн дээр айлчилан очоод инээд хөөр бэлэглэн баярлуулж байдгийг чи анзаардаг болов уу?
    Билл Гэйтс цайны газар ороод гар цайлгах мөнгө гээд 5 цент өгж гэнэ,мөнгийг авсан үйлчлэгч таны хүү 500 доллар өгч байхад та юунд ингэнэ вэ, та чинь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг шүү дээ гэтэл, Би бол тариачны хүү, тэр бол ТЭРБУМТАНЫ хүү гэж гэнэ.
    Ер нь мөнгөний хувьд ямар түвшинээс эхлэх нь хамаагүй бүгдэд нь ижил боломж олддог гэдгийг ухаарах хэрэгтэй болов уу. Үүнэтэй адил түүхүүд зөндөө бий шүү дээ. Адилтгаад ойлгож болно.

    Дотроо нуухаа болих хэрэгтэй : Life is too short letting important words unsaid.

    ReplyDelete