Sunday, May 4, 2014

Oliver Sacks, Dependent Nature, and Madness

Oliver Sacks өөрийн яриандаа хэрхэн бид бүгдээрээ галзуурахад ойрхон саарал бүсд амьдардаг тухай хэлж байв. Сайхан зүйлсэд тааламжтай ханддаг шигээ дотроо болж байгаа муу талуудаа тэсвэрлэж гарах хэрэгтэй. Тэгэж чаддаггүй хүн бол амьдралыг хэтэрхий өнгөцөөр харж байгаа юм. Хүмүүс амьдралыг гүн гүнзгийгээр мэдрэх хэрэгтэй байдаг ба энэ нь заримдаа зовлон шаналал, аз жаргалгүй байдлыг дагуулж байдаг. Гэхдээ галзууралд л хөтлөхгүй гэж найдацгаая. Түүний зөв гэж хэдэнтээ санал нэгдмээр байгаа биз? Гэхдээ (дандаа л "гэхдээ" гарч ирж байх юм даа) заримдаа эрүүл ухаан ба галзуурлын хоорондох саарал зураас арилж байгаа юм шиг байдагтай бас санал нэгдэх үү?

Am I gonna hide Forever?
Нэг бодлын галзуурал бас их "амиа бодсон". Өөрөө яахав галзуурчихна, юугаа ч мэдэхгүй, эсвэл мэдэж байна. Бусад нь яах вэ? Блог хөтлөхийн нэг давуу тал нь энд өөрийнхөө бүх сул талыг айхгүйгээр, хэн нэгэнд юу гэж бодогдох бол гэж харьцангуй бага санаа зовж нийтэлснээр хөндлөнгөөс дүгнэлт гаргах боломжтой болж байгаа юм. Хэн ч өөрийнхөө муу талыг бусдад зарлахыг хүсдэггүй учраас хаа сайгүй бий болгосон ухаантай бөгөөд flawless төрхүүдийн дунд нэг нэгнээ жинхнээр нь харахыг хүсэхээ больж дээ. Бий болгосон хуурмаг төрхүүдээс гадна хамгийн их санаа зовоомоор зүйл бол бүх зүйл амархан гэсэн санааг хаа сайгүй түгээж байгаа мэдээллийн хэрэгслүүд, кино, хүмүүсийн яриа. Хэрвээ сэтгэл санаа тавгүй бол хэн нэгэнтэй яриад л зүгээр болчихно, эсвэл маруужин иднэ (би лав энэ зуршлыг кинон дээрээс олж авсан, идлээ гээд дээрдэж байгаа юм байхгүй бүдүүн л болох байх), гадаад дүр төрхөө өөрчилнө бла бла бла. 

Өөрөө л учрыг нь олох хэрэгтэй байх даа. Энэ бүхххх зүйлийн. Утсаа аваад ярьмаар эсвэл ийм байна тийм байна би одоо яах вэ гээд тусламж гуймаар л байна. Яг үнэндээ, хамгийн сүүлд нь чухал шийдвэр болгоныг өөрөө л гаргах юм хойно доо. Сонголт их байх тусмаа илүү будилдаг, муу сонголт хийдэг тухай уншиж байсан юм байна. Өмнө нь, социалист нийгмийн үед ч юм уу, хүмүүсийн сонголт харьцангуй хязгаарлагдмал байхад бага цар хүрээтэй сонголт дундаасаа хамгийн гайгүй нь сонгоод тэгээд go with it. Жишээ нь 10 төрлийн өөр бичгийн машин байлаа гэж бодоход тэр дундаас сайныг нь сонгох боломж нь 100 өөр бичгийн машинаас сайныг нь сонгох боломжоос хамаагүй их байна. Өөрийнхөө амьдралыг хүссэнээрээ авч явах, юу л санаанд чинь орно тэрнийг хэрэгжүүлэх боломжтой бол гаргасан шийдвэр хамгийн сайн байж чадах уу? Бичгийн машин худалдаж авах гэж байгаа шиг хялбар асуудлууд гэхдээ цөөхөн л дөө. Чухал шийдвэрт хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй юу? Эсвэл таг зөрөөд чихээ таглаад гүйх хэрэгтэй юм болов уу? 

2 comments:

  1. ''Бардам зан, ёс зүйгээ алдахгүй байх нь танийг сүйрэлд хүргэнэ дээ'' гэж хаанаас ч юм уншиж байсан юм. Тэр дорхноо үүнгүй бол яаж өөртөө сэтгэл хангалуун амьдрах билээ дээ, яалтачгүй байх ёстой нэг хэсэг юм байна гэж бодно.( Нэгэнтээ л эрүүл ухаан, галзуурал хоёрын хоорондох саарал зураас бүдгэрэн уусч байгаа тухай ярьсан болохоор) Хүнд сонголтууд гэж байдаггүй юм шиг ээ. Бизнест энэ зам нь эрсдэл нь ийм их, тэр хэмжээгээрээ ашиг нь ийм байна. Энэ харин эрсдэл, ашиг аль аль нь бага. Тэгээд энэ хоёрын аль нэгийг сонго гэж байгаа юм шиг хүний амьдралд хэзээ ч тийм сонголтууд байдаггүй юм шиг. Ямар нэг үйл явц өрнөсөөр хамгийн эцэстээ хүрэн гарцаагүй сонголттой тулгарахад нэн тодорхой нэг зүйл харагдана. Тэрнийг ч зүрх сэтгэл дотроосоо дэмжээд эхэлж байгаагаа мэдэрнэ...
    ......................................................................................................................................................................................................................хэрэггүй зүйлс гэж бодогдоно.

    ReplyDelete
    Replies
    1. Гоё дүгнэлт байна, тэр үед уншаад ойлгоогүй орхичихсон байжээ

      Delete