Sunday, May 18, 2014

Self-Help books, Fourteen hours in bed, and TEA

Карнеги өөрийнхөө алдарт яаж найзуудай болох вэ, бусдад нөлөөлөх вэ, санаа зовохоо болих вэ зэрэг асуултуудаар эхэлсэн номоо гаргаснаас нь хойш, (тэрний жаахан өмнөөс эхэлсэн ч юм уу) хэрхэн-яаж-төгс-амьдралыг-бусдын-үгээр-бүтээх вэ төрлийн номнуудын жинхэнэ бүүм болсон билээ. "Өсвөр насанд дээдэлж мөрдөх 7 зуршил"-ын улаан ногоон дэмжигч байж self-help төрлийн номыг шууд үгүйсгэж чадахгүй л дээ. Сүүлийн хэдэн жил ажиглагдсан нэг зүйл нь зарим хүмүүс ийм төрлийг номыг ерөөсөө үзэж чаддаггүй юм байна лээ, ямар сайндаа л та ямар номонд дуртай вэ гэсэн хариултанд "Бүх төрлөөс л сонирхосноо уншина даа, self-help л биш бол" гэж байхав дээ. Миний найзууд дунд ч ийм номнууд ерөөсөө уншдаггүй хүмүүс бий. Ядаргаатай шд гэдийн. Ядаргаатай л даа зарим нь ч. 

Дээр нэг хүний TED дээр ярьж байсныг сонсож байхад ажил олдохгүй үнэхээр хэцүү байх үедээ угаалгын өрөөний шалан дээрээ хэдэн цаг хэвтсэн үеийнхээ тухай хэлж байсын. Шийдэл олдохгүй болохоор бүр аргаа барсандаа гарч чадахгүй унаад өгсөн хэрэг л дээ. Тэрэн шиг юу хийхээ мэдэхээ байгаад 14 цаг дээшээ харж хэвтсэний дараа ( 12 цагт нь унтсан байх л даа :P ) яах вээ гэсэн асуултыг хэн нэгнээс асуумаар болдог юм байна лээ. Ингэж бодож ядаргаа болж байхгүй шууд л асуучихвал дээр биш үү гээд л. Интернэтийн орчинд дүүрэн л яаж хэрхэн амьдрахыг заасан, хүмүүстэй харьцах харилцаанд болохгүй зүйл таарвал ингэ тэг гэсэн зөндөө л мэдээлэл байдаг юм чинь. Гэхдээ...

Надад ч гэсэн өөрийн гэсэн шийдэл байхад яагаад заавал бусдын зөвлөгөөг унших гэж шууд бодсон юм бол? Энэ нь нэг төрлийн socially acceptable гэдгээ мэдрэх зам байхаа. Жишээ нь нэг ухаантай, өөртөө тулгарсан асуудлаа бодож эргэцүүлээд шийдчих чадвартай хүн байна гэж бодъё, манай хүн даанч өөртөө итгэлгүй, тэгээд асуудлаа шийдэхийн тулд бусдын зөвлөгөөг заавал сонсоно, энэ төрлийн ном уншина. Ном уншиж байгаа нь муу биш л дээ, харин шийдвэр нь буруу байж таарвал өөрийнх нь биш номных байж болох учраас бас нөгөө талаас хариуцлагаасаа зугтааж байна! 

"Self-help төрлийн ном уншихаар мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг юм гараад, тэгээд үлдэц багатай" гэж хэлж байсан. Яг үнэн! Яагаад гэвэл анхнаасаа Яах-Вэ асуултыг ном эхлэхээсээ өмнө толгойдоо эргэцүүлээд өөрийн шийдлийг олчихсон байдаг. Тэгээд тэрнийгээ баттай болгох зорилготойгоор хуудсуудыг эргүүлж, ижил төстэй тайлбар олохдоо мэддэг зүйлээ уншаад байгаа шиг сэтгэгдэлд автана. Ямар ч байсан интернэтээс яах хэрэгтэй тухайгаа уншихгүйгээр босч ирээд орчуулгаа хийсээн хийсэн :) Зүгээр нэг залхуурал биш учраас ярилцах хүн хэрэгтэй байсан байхгүй юу. Бас найзууддаа асуудлаа ярьж амралтын өдрийг нь сөрөг мэдээгээр эхэлмээргүй байсын. 

Шилэн бороо дусчихаар нээх инээдтэй,
толгойгоо хөдөлгөхөөр дуслууд нь яг
нэг газраа байгаад байна :D 
Гаргасан шийдвэрийнхээ зөв ба бурууг ойлгох чадвартай байхаар self-help номнууд нэг их хэрэгтэй санагдахаа больдог байхаа, угаасаа бүгдээрээ өөр юм чинь яаж ч ингээрэй тэгээрэй гээд бүгдээрээ хөөрхөн ааштай, эрт сэрдэг нтр болохгүй шд. Хэлэх гээд л ядаад байгаа нэг санаа нь энэ төрлийн номнууд бусдаас их хамааралтай байгаагийн, бүр яахаа мэдэхээ болихдоо зүгээр нэг танихгүй нөхрийн бичсэн номонд шийдвэрээ даатгахдаа хүрсний нэг илрэл гэж бодлоо. Тийм биш ч байж мэднэ. Надад л тэгэж санагдсын өнөө өглөө.

Ном гэснээс ногоон цай кофеноос гоё юм байна шд. Ногоон цай ч гэлтгүй жимстэй цай, ургамлын цай г.м Кофенд бас эхнээсээ яагаад дуртай болсон тухайгаа гэнэт бодоод. Бас л socially acceptable байх төлөвлөгөөний нэг хэсэг байв уу гэж бодтол Американо уусны дараах хоёр цаг ямар сайхан байдаг тухай бодол харван орж ирвэээ... Кофег зүгээр нэг орхиж чадахгүй ч бороо орж байхад цонхоор харангаа цай уусан нь хамаагүй дээр юм байна! :)  (Нээх лаг ярьж байснаа нэг цагийн дараа кофе нүдчихсэн л сууж байнаа аягүй бол :l )

3 comments:

  1. ...Socially acceptable гэдэг чинь хүний маш эерэг байдал шүү дээ. Ямар нэг төрлийн self-help номноос биш, зүгээр л өөрөө ийм нэг санаа ундран гарсан юм. Агууд очиж суусан ч, хөл хөдөлгөөн ихтэй хотод бусад шиг амьдарсан ч хүнд ''Flexible" чанар хэрэгтэй байдаг шиг юм билээ. Хүмүүсд нөлөөлдөг, алдартай найзуудтай лагуудад л их анзаарагдсан. Дасан цохьцох байдал маш их хэрэгтэй, магадгүй сул юм шиг боловч, хаашдаа л энэ хорвоогийн бүх зүйл уялдаа холбоотой гэж сургадагаас хойш.
    Тань шиг ийм зүйл бичиж байгаа хүн үнэхээр хариуцлагаас зугтаасан даа номыг уншиж байна гэдэгт итгэхэд хүнд л юм. Номыг бичсэн хүн нь мэдээж бусдаас хамаагүй илүү мэдээллийг, нөхцөл байдлыг боловсруулж, зөв шийдвэрүүдийг гаргаж чаддаг, бүх талаараа л мэдрэмжтэй хүн байх. Өмнө нь бодчихоод уншсаны дараа таний шийдвэр зөв байна гэсэн нь батлагдаж байвал, тэр ч бас маш сайхан мэдрэмж биш гэж үү? Тэгж байгаагаар төсөөлөхөд л өөрөөрөө бахархан нүдэнд нулимс дүүрээд ирлээ...

    ReplyDelete
    Replies
    1. тийм ч байж болно :) юу гэж мэдрэнэ, бодно-түүндээ л итгэцгээе

      Delete
  2. Өглөө сэрээд аяга американо нэг пайтай идэхэд сайхаан. Үдээс хойшдоо ямар нэг сайхан үнэртэй цай уух бас гоё. Өнөөдөр бороотой, бүрхэг өдөр байхаар нь 10н цаг хэвтээд аяга цай ууснаа бодтол "нүдэнд нулимс дүүрээд ирэх" нь, хэхэ.

    ReplyDelete