Thursday, October 22, 2015

Queues, Beer bottles, and Squatters in Amsterdam

Амстердамын гол таних тэмдэг болсон нарийхан
байшингууд. Мэдээж бас дугуйнууд.
Хүн амаасаа олон дугуйтай хот байгаам шүү дээ
   Тилбургээс Амстердам хүртэл 1 цаг 30 минут, хоёр талдаа хамгийн хямд билет нь 7 евро. Нидерландад аялахад гал тэрэгний тасалбарт бүтэн үнийг нь төлнө гэж юм бол маш үнэтэй, хөнгөлттэй билетийг л олж авах хэрэгтэй. Ер нь бүх зүйл нь үе үе хямдарчихдаг, янз бүрийн хөнгөлөлттэй байдаг, манай нэг эгчийн хэлдэгээр жуулчид нь бүтэн үнийг нь төлдөг гэж үнэн юм шиг байгаан. 

Нэг өдрийн аялал маань 2 хэсэгтэй. 6 цагаас өмнө ба хойш. Ихэнх нь музей, галерей нь 6 цагаас хаачих учраас 6 цагаас хойш хотын өөр нэгэн хэсэг амь орж эхэлнэ. Яг Spirited Away дээр гардаг шиг. Сонирхолтой нь энд сурч байгаа оюутнууд, Голландчууд өөрсдөө Амстердам гэхээр нэг их сүйд болоод байдаггүй нь анзаарагдсан. Жуулчдын хөлд дарагдсан учраас тэгдэг ч юм уу бүү мэд. Гэхдээ л анх очиж байгаа хүнд бол маш үзэсгэлэнтэй л хот байсан, бас сонирхолтой зүйлс ихтэй. Хамгийн түрүүнд Анне Франкын байшин руу очиж үзэхээр шийдээд дуу аялсан шигээ хүн явж байгаад гадаах оочерийг хараад алхаа удаашраад л...Гэхдээ хүлээсний эцэст үзсэн зүйл нь чухал байсан л даа. Харамсалтай нь дотор нь зураг авч болдоггүй юм байна лээ. Франкын гэр бүлийн нуугдаж байсан уг байшин дотор Аннегийн өрөөн дотор 70 гаруй жилийн өмнө түүний ханан дээрээ нааж байсан жүжигчдийн зургийг хараад зогсож байх юм гэж хэн санах билээ. 

Анне Франкын байшингийн гадаах оочер
Ер нь эндхийн музейнүүд янз бүрийн технологийг их ашигладаг, аль болохоор интерактив байлгахыг зорьдог нь анзаарагдсан. Музейн төгсгөл хэсэгт байрлуулсан бичил кино театрархуу хэсэгт Аннегийн тухай янз бүрийн хүмүүсийн өгсөн ярилцлага, бичлэгийг харуулж байв. Намайг ороход Жон Грийн The Fault in Our Stars номныхоо энэ хэсгийг уншиж байсын: (Энд бичигдсэн ном гэдэг нь хоригдож байгаад амь үрэгдсэн еврейчүүдйин нэрсийн жагсаалттай номыг хэлж байгаа юм, музейн нэг үзмэр нь)

   "Уг ном нь Анне Франкын нэр бичигдсэн хуудсаар дэлгэгдэн тавигдсан байв, гэхдээ миний анхаарлыг татсан өөр нэг зүйл бол түүний нэрийн яг доор бичигдсэн дөрвөн Арон Франк. Дөрвийн дөрөв. Өөрсдийн гэсэн музейгүй, түүхэнд дурсагдах зүйлгүй, араас нь гашуудах хүнгүй дөрвөн Арон Франк. Би дотроо тэнд байх хугацаандаа тэдгээр дөрвөн Арон Франкыг дурсаж тэдний төлөө залбирахаар шийдэв"

(The book was turned to the page with Anne Frank's name, but what got me about it was the fact that right beneath her name there were four Aron Franks. FOUR. Four Aron Franks without museums, without historical markers, without anyone to mourn them, I silently resolved to remember and pray for the four Aron Franks as long as I was around.")

Ван Гог музейн гадаа бас маш урт оочер байсан болохоор Stedelijk Museum Amsterdam гээд орчин үеийн урлагийн музей рүү орсон нь 2 цаг хурдан алхаад дуусахгүй, маш гайхалтай бүтээлүүдээр дүүрсэн газар байсан. Мэддэгээс илүү мэдэхгүй артистууд их байсан хэдий ч уран зургийн хичээл дээр үзэж байсан янз бүрийн урлагийн урсгалуудаа санаад, зарим таньдаг зүйлс гарч ирээд сонирхолтой гоё байсаан.



Stedelijk дотор хамгийн таалагдсан үзмэр. Жижиг автобус хэлбэрийн хайрцагийг хуучны bar шиг тохижуулсан ба харин хүмүүсийнх нь толгойн оронд янз бүрийн эд зүйлс байв. Гэхдээ яг бие арзагнуулсан мэдрэмж төрүүлсэн нь дотор нь яг хүмүүс ярилцаж байгаа мэтээр хөгжим, дуу авиаг нь тохируулсан. Яг л юу биднээс үлдэж байгааг харцгаа гэж байгаам шиг. Хэрвээ нүдээ аних юм бол тэр үед нь яг тийм орчинд ороод зогсож байгаагаас ялгаагүй. Уран бүтээлчинх нь нэрийг нь харж амжаагүй, дараа нь буцаж заавал очноо.



Pablo Picasso, Still life with Mandolin
Хөл өвдчихсөн явж байхад өрөө дүүрэн сандал гараад ирэх гэж.
Гэхдээ сууж болохгүй :P Real irony гэж энэ дээ хэхэ
Энэ Zero гээд урсгалын үзэсгэлэнгийн хэсэг. Пивоны шилнүүдээр хийсэн байсан. 
Аа харин энэ цэнхэр цамцтай эмэгтэйтэй зураг болвоос музей үзээд явж байсан хүнийг санамсаргүй дарсан чинь гоё харагдаад байгаан :) 


Орой нь нэг сонирхолтой газар очсон нь Жое-н гараж нэртэй байшин байв. Squatters нар гэж эзгүй байгаа байшинд очиж амьдраад янз бүрийн нийгэм, улс төртэй холбогдсон үйл ажиллагаа зохин байгуулдаг бүлэг нөхдүүдийг хэлдэгийн байна лээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд жинхэнэ утгаа алдаад үнэгүй байранд амьдрах сонирхолтой хүмүүсээр солигдсон гэж хэлж байсан. Найзтайгаа очсон энэ газар харин цөөхөн үлдсэн squatting цуглааны газар гэж байв. Сайн дураараа хүмүүс очиж хоол хийгээд тэрнийгээ зараад, мөнгөөрөө янз бүрийн нийгэмд хандсан зүйлс зохион байгуулдаг, жишээ нь Сирийн улс төрийн орогнол хайж байгаа хүмүүст туслах гэх мэтээр. Харихынхаа өмнө Амстердамын алдарт улаан дэнлүүний гудамжаар орж үзсэн нь эхлээд бага зэрэг цочирдмоор гэхдээ нэг очоод ямархуу газар байдгийг нь үзэхэд сонин л газар байв. Хотын төвөөр нь дахиад жоохон алхмаар байсан боловч цаг оройтсон, бас би цүнхэндээ тараг хийснээ мартаж дээр нь сууснаар аялал маань өндөрлөсөн дөө...

9 comments:

  1. гайхалтай гоё шүү. Дахиад дахиад бичээдайгаарай ккк
    чиний нүдэнд сонин содон харагдсан бүхэн би өөрөө очсон бол бас л онцолж харах байсан юм шиг тийм сэтгэгдэл төрөөд байхын. тийм болохоор өөрөө наагуур чинь тэнэсийм шиг л кайфтай байлаа.

    хамгийн сүүлд цүнхэн доторх тараган дээрээ суудаг нь хүртэл үнэн хөгжилтэймаа хахах

    ReplyDelete
    Replies
    1. одоо тэр таргаа дэлгүүрт харахаар инээд хүрээд байгаан тэр үедээ бол ч ёстой яахаа мэдэхгүй хэсэг хөдөлгөөнгүй байсаан хэхэ ямар сайндаа л сандраад цэнэглэгчээ угаачихсан байхав

      Анх удаа очсоныг ч хэлэх үү барилгуудыг нь зүгээр хараад алхаад явж байсан ч гоё юм үзэж байгаам шиг сэтгэгдэл төрүүлдэг хот байсан :)

      Delete
  2. Undrakhaa how can i contact you? from Muug Muugii :)

    ReplyDelete
  3. Replies
    1. I think you've been writing cooler stuff, but hiding pretty well :)

      Delete
    2. You're the one who keeps disappearing from other social medias! :P

      Delete
    3. Yep, I don't think I'll ever be comfortable with noise of social media :/ Accepted that as a fact

      Delete
  4. mcdonalds orson u, "quarter pounder with cheese" g ni "royale with cheese" gj bnu?

    ReplyDelete
    Replies
    1. hehe ugui ee, neg udaa zahialgiig maani buruu oilgood happy meal ugsnuus hoish orohoon bolisoon :P

      Delete