Friday, January 8, 2016

Винсент бид хэд

Дэлхий нийтэд хамгийн сайн танигдаж чадсан зураачдын нэг бол Ван Гог гэдэгтэй санал нэгдэх байх. Ван Гогийн тухай юу мэддэг байсан бэ гэхээр, нэг бодит байдлыг өөрөөр хардаг нөхөр хөдөө газар ганцаараа амьдарч байгаад зурж гардаг байж дээ л гэж боддог байлаа. (Харин тиймээ...) Тэгсэн Ван Гогийн түүх бол бүх л үед амьдарч байгаа, "өөрийн үнэн төрх"-өө хайж байгаа бүх хүмүүсийн түүхийн төлөөлөл юм байна гэдгийг өдөр Ван Гог музейд алхаж яваад ойлгосын. Ван Гогийн ойр дотны хүмүүс, найзууд руугаа бичдэг байсан захидлуудыг ханаар нь аудио хэлбэрт оруулаад сонсохоор байршуулсан байсан. Тэдгээр захидлуудын нэгэнд Ван Гог хэрхэн "орчин үеийн амьдралд хэрхэн өөрийн гэсэн орон зайг олох" асуудал сэтгэлийг нь үймрүүлж байгаа тухай бичсэн байсын.

Wheat field with Crows
2016 онд амьдарч байгаа өөрсдийнхөө зүгээс хараад үзэх юм бол тэр үеийн хүмүүс өнөөдрийн залуу хүмүүсийн өмнө байгаагаас хамаагүй бага өрсөлдөөнтэй тулгардаг байсан байх даа гэж бодмоор. 1880-аад он шүү дээ! Их өөрчлөлтөнд байх тусмаа тэр бүрт нь зохицож илүү сайн байх хэрэгтэй болдог учраас энэ үеийн залууст (21-р зууны хүмүүст) хэд дахин их сэтгэлзүйн дарамт бий болдог болсон гэж нэг профессор хэлж байсан. Винсент уран зургийн ертөнцөд өөрийн гэсэн тэр хайж байсан зүйлээ олох гэж сэтгэлээр унаад зүгээр суугаад байгаагүй, тэрээр маш их хөдөлмөрлөж байсан нь өөр өөр гэсэн өнгө аястай бүтээлүүдээр нь, тэдгээр нь хэрхэн өөрчлөгдөж байсаар байгаад Sunflowers, Starry night over the Rhone, Wheat field with Crows гэх мэт бүтээлүүд нь төрөх зам бий болж байсан нь ойлгогдоно. Япон уран зургийн хэв маягийг хүртэл сонирхож байсан юм байна лээ.
The Blooming Plumtree (after Hiroshige), 1887
Магадгүй өөрийгөө хэн гэдгээ олох гэсэн эрэл нь, "хэн нэгэн" болж чадахгүй байх гэсэн айдас түүнийг өнөөгийн бидний мэдэх Ван Гог болгосон байх л даа. Гэхдээ харамсалтай нь үр дүнг нь өөрөө харж чадаагүй. Хэдий тийм боловч, өөрөөсөө хэдэн үеийн дараах хүмүүст гайхамшигтай зургуудаа үлдээсэн. Нээрээ, Ван Гогийн зургуудыг үзэж яваад урлагийн гол зорилго нь түүнийг үзэж, мэдэрч, хүрч байгаа хүмүүст өөрсдийгөө ойлгоход туслах юм байна гэж бодогдсын. Аль нь чухал юм бол? Хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх нэг талаас хүнийг нэг газартаа зогсоход хүргэдэг юм шигээ. Нөгөө талаас амьдралын хувийн аз жаргал гэж зүйл байна. Утга учрын эрэл. Ван Гог зүтгэж байсандаа хүрч чадсан уу? Зуугаад жилийн дараа эргэн харахад бол тийм. Түүний өөрийн хувьд бол оролдсоор оролдсоор тэсч чадахгүй болон бүхнийг дуусгахаар шийдсэн. Ер нь “аугаа их” гэж юуг хэлээд байна? Винсент хэдүүлээ юунд зүтгэж тэмүүлж яваа юм бол? Үнэ цэнэ бүтээж байгаа хүн утга учиртай амьдарч байна гэсэн үг үү? Хэнд үнэ цэнэ бүтээж байгаа нь эсвэл чухал юм болов уу?

10 comments:

  1. Винсентийн музей хаана байдаг юм бол ? Хэн нэгэн гэдэгээ мэдэх юмсан.

    ReplyDelete
    Replies
    1. Van Gogh Museum гэж нэртэй Амстердамын музей бий. Ван Гогийн зургуудаас хэн гэдгээ ойлгох биш урлаг ерөнхийдөө хүмүүст өөрийгөө байгаагаар нь бодитоор олж харахад тусладаг байж магадгүй гэж бодоод бичих гэж оролдсын :) Урлагийн бүтээл болгон хоорондоо ялгаатай, тэглээ гээд аль альнаасаа давуу гэж хэлэхэд хэцүү. Өөрийгөө илэрхийлэхээс, шүүмжлүүлэхээс айхгүй байх гэх мэт зүйлсийг сурахад тусалдаг юм бол уу

      Delete
  2. Галлерэй үзэгслэнд ороод хүмүүсийн урласан зурсан шууд хараад ойлгоход бэрх далдуур эсвэл юмсыг өөр байдлаар илэрхийлсэн бүтээлүүдийг эхлээд их л гайхаж юу бодож зурсан бол? ямар санаатай юм бол? утга учир нь хаанаа байна? гээд л гайхаж хардаг байж билээ. Харин сүүлд анзаарахнээ ерөөс тийм утга авцалдаа, харуулах үзүүлэх гэсэн санааг хайхаа больчихсон байсан. Зүгээр л энэ зураг ямар гоё юм бэ, өнгө нь надад таалагдаж байна, мундаг юм аа гэж бодоод л өнгөрөх жишээтэй.

    Хамт яваа хүн маань чи юу гэж бодож байна? чамд юу мэдрэгдэж байна гэхэд надад таалагдаж байна тэгээд л тэр энэ хүн юу ч бодож зурсан байж болно тэр тийм ч чухал биш, зүгээр л надад таашаал өгч байна гэж хариулхад хангалттай. Тэгхээр магад үнэ цэнэ гээч нь хаана ч байж болох юм шиг.

    Зүгээр л мэдрэмжээрээ, эсвэл бодож санаж явсан зүйлээ цаасан дээр дүрслэн буулгасан нь тухайн зураачид сэтгэл уужрал, тайвшрал авчирсан.. харин тэр зургыг үзэж буй хүлээн авагчын хувьд мөн утга санааг нь ойлголгүйгээр зүгээр л мэдрэмжиндээ даатгачихаж болмоор юм шиг. Мэдэхгүй ээ юу ч биччихэв ямартай ч аливаа зүйлээс заавал гүн гүнзгий утга учир хайх хэрэггүй л юм шиг санагдаад байгаа. Тийм нарийн нандин гүн гүнзгий юм ч гэж ховор юм шиг.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм. Зураачийн юу бодож зурсныг юуг илэрхийлэх гэж зорьсныг бүрэн мэдэх боломжгүй. Уран зохиол ч гэсэн тэрүүгээрээ адилхан. Зохиолч нь хэрээний тухай бичсэн чинь, зохиолыг зааж байгаа уран зохиолын багш "хэрээ бол зохиолчийн гуниг, цөхрөлийг илэрхийлж байгаа юм" гээд яриад алга болдог нэг шог зураг харсан юм байна хэхэ. Надаа ч гэсэн жишээлбэл Ван Гог аль нэг зургаараа юу илэрхийлэх гэж хичээсэн бэ гэдэг нь их сонин биш, гэхдээ тэр хүн юуг хайж байсан бэ, what was his struggle in life, what kept him moving forward, what he hoped to find in the end гэх мэт асуултууд сонин. Яахав нарийн зүйлсд санаагаа зовоохгүй "одоогоороо" амьдарч болно л доо, би ч нэг хэсгээ бодвол амьдралын утга учир юу вэ гээд санаа зовоод суухаа больсон. Гэхдээ л яалтчгүй хааяа гарч ирээд л байдаг асуулт.

      Өдөр нэг өвөө тэгэж байсан, бид нар шалбааган дундаас гарч ирсэн амьтад байж (нэг эст амьтдаас) амьдралын утга учир юу вээ гээд шаналаад суух ямар хэрэг байна, харин эргэн тойрондоо юу болж байгаад анхаарал хандуулаад аз жаргалтай байвал л болоо, бас "be aware, accept what makes you happy and what makes you miserable as facts" гээд, нэмээд гоё гоё жишээ аваад л.

      аан харин, нандин гүн гүнзгий зүйлс гэж бий бий, байлгүй яахав :) уран зурагт л гэж байгаан биш л дээ, ерөнхийдөө бид нарын амьдралд, сэтгэл хөдлөлд, биед, бодолд

      Delete
  3. Сайн байна уу?

    Би бас 3юмуу 4н сараас Амстердам очиж үзий гэж бодож байгаа юм. Ямар нэг анхаарах юм байвал хэлээч. Тийн энэ музейн дараалалд нь хэр удаан зогсох бол? Би "Almond blossom" , "Bedroom in Arles" -ийг нь үзнэ гэж бодохоор л баярлаад яваад байгаа. Ойролцоогоор 2 өдөр болох байх өөр хаагуур хаагуур очиж үзвэл сонирхолтой вэ?
    Баярлалаа :)

    ReplyDelete
    Replies
    1. Сайнуу :) contemporary art сонирхдог бол Stedelijk руу заавал очоорой, Ван Гог энэ хоёрыг ямар ч байсан нийлээд 4-5 орчим цаг зарцуулна гэж төлөвлөсөн нь дээр, яг зэрэгцээ байгаа. Стеделик гайгүй, харин Ван Гог дээр очиход гаднаа бас л нилээн урт цуваатай байсан, эхлээд шууд өглөө эрт очих юм бол гайгүй байх болов уу, аан нээрээ музейнүүд нь эрт 5 гээд хаачихдаг. Rijksmuseum яахав урлагийн дээр үеийн зүйлстэй, бас нилээн том л доо, 2 л хонох бол алгассан нь дээр байхаа. Анне Франкын байшин дотроо яг үзэх зүйл багатай, харахаасаа илүү түүхийг нь бодоод л, тэр үед ингэж байсан байхдаа гээд төсөөлөөд явахад сонин байсан. Ред лайт дистрикт рүү нь оройдоо очиж болно, нэг очоод үзчихэд сонирхолтой. Аан нээрээ бас Madame Tussauds руу сонирхвол очиж болно, дотор нь орохгүй ч гэсэн байдаг талбай руу очоод тэр хавиар алхвал гоё оо. Кофе шоп нь эндхийн вийд зардаг газрууд нь гэж мэдэх байх тээ, full Amsterdam experience гэхийм бол space cake эднар туршиж үзэж болно хэхэ. Тэгээл алхаад өөрөө янз бүрийн газрууд туршвал сонирхолтой байна байхаа :)

      Delete
    2. өөр асуух юм гарвал нь tsahlai.jp@gmail.com руу имейл бичээрэй :) блогоо хааяа шалгахаа мартчихаад байдгийн

      Delete
    3. За ёстой их баярлалаа :)

      Delete
  4. Блогоо үргэлжлүүлж хөтлөхгүй юм уу. Таны бичвэрийг бараг 4 5 жил тасралтгүй чимээгүй уншиж ирсэн.Их завгүй байгаа юмуу. Танаас анх ном уншихын сайхныг мэдэж авсан. Бас өөрийн бодол санаагаа бичихийн тайтгарлыг мэдэж авсан. Одоо би тан шиг бүх сонирхсон, үзэж харсан, ойлгосноо бичдэг блогтой бас номонд дуртай болсон. Бүхнийг өмнөхөөсөө илүү өргөнөөр харж, эргэцүүлдэг болсон. Энэ бүхэн таны тусаар шүү гэдгийг хэлэхийг хүссэн юмаа. Амьдралд нь аз жаргал хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. Ажил дээрээ оройтоод урам муутай сууж байхдаа блогоо шалгая гэж гэнэт санаад орсон чинь ийм гоё үг уншина гэж ёстой хүлээж байсангүй шүү:) маш их баярлалаа! Өөрийгөө л ойлгох гэж ядахдаа бичиж байсан зүйлс маань хэн нэгэнд хэрэгтэй байх юм гэж тэр үедээ ерөөсөө бодож байгаагүй, гэхдээ энэ бичсэн зүйл нь надад эргээд хэд дахин их тус боллоо, ойрд мэдрээгүй нэг тийм дотор төөнөсөн...энэ өдөр бодож байснаас огт өөрөөр дууслаа:)

      Delete