Monday, February 8, 2016

Before 'How I Met Your Mother'

За ингэж нэг 4, 5 сар үргэлжлүүлэн үзсэн цуврал маань дуусдаг юм байжээ. Сүүлийн хэдэн анги уйлуулах юм ихтэй байсан уу, эсвэл дууслаа гэж бодохоор уйлмаар санагдаад байсан уу, Лили уйлаад л би уйлаад л :P Монголын соёлтой харьцуулахад болзох, хүмүүсийн харилцааны тухай ойлголт арай өөр ч гэсэн HIMYM бол ерөөсөө л яг бодит байдал дээр болж байгаа зүйлс бага зэрэг хэтрүүлэгтэй дүрүүдээр гаргагдсан кино байсан гэж хэлж болно. Би лав хувьдаа романтикийн хувьд хааяа Тэд (Ted) шиг, fear of commitment problem-оо бодох юм бол Робин шиг, Лили Маршал хоёр шиг байвал гоё ч юм уу гэж бодонгуутаа тэр хоёр шал уйтгартай шд гэж боддог Барни шиг гэж өөрийгөө үзэж байх хугацаандаа бодож байсан учраас ерөөсөө л хүмүүс дотроо киноны дүрүүд шиг бага бага асуудалтай явдаг байхдаа гэж толгойд орж ирж байсын. Гэхдээ тоглоомчгүй ерөөсөө бодоод ойлгодоггүй байсан, ер нь бодоод ч ойлгохооргүй байсан гоё гоё зүйлсүүдийн тухай санаа авсаан. 
Треси Тэдтэй маш адилхан байсан нь бага зэрэг хэтрүүлэгтэй
санагдсан ч гоё дүр гаргаж ирсэн гэж бодож байгаа :)
Ерөнхий плот нь үнэндээ маш энгийн, нэг романтик залуу өөрт нь тохирох цорын ганц хүн байгаа гэдэгт итгэчихсэн (the one), тэрнийгээ олохоор ямар зүйлсийг туулж байгаа тухай боловч найзуудад нь буюу харьцуулагдаж байгаа хүмүүст нь бараг төгс хос (Lily and Marshal), Ted-ийн санааг бүрэн үгүйсгэдэг засрашгүй хүүхэмсэг Барниг багтааж өгсөн нь киног амжилттай болгоход хүргэсэн гол зүйлсийн нэг байхаа. Ted шиг гурван ганц бие залуучуудын тухай байсан бол нээх онц биш байх байсан. Үзээд л гоё киног нь ойлгоно, тэрнээс юуны тухай гэдгийг нь ярьж өгөхөөр сонсох юм бол жоохон драматик чийси кино шиг санагдах байх л даа -_- Тухай тухайн үед бодож байсан санаануудын нэг нь гэх юм бол, 'the mother' яагаад Ted-тэй маш адилхан эмэгтэй байдаг вэ гэхлээр ижил үзэл бодолтой, ойлголцдог хүнтэй амьдрах нь амар болоод тэр юм байна гэж бодсон. Дурлаагүй байсан бол тэр хүнтэйгээ сайн найзууд болж чадах байсан уу гэж асуугаад үзэх хэрэгтэйм байна лээ л дээ. Хөгжим зогссоны дараа гутлаа тайлаад сууж байгаа дэргэдэх хүн чинь бүжиглээгүй байгаа үедээ ч хажуудаа байлгамаар байна уу гэдэг асуулт үнэ цэнийн тухай ижилхэн ойлголттой хүмүүст хамаагүй амархан байх болно. 

Найз маань нэг удаа 'stereotypical idea of marriage' өөрт нь зохихгүй учраас ер нь гэрлэхгүй байх нь дээр гэж байхад тэр үед нь олигтой хариу хэлж чадаагүй, харин одоо бол яг нэг хэвийн харилцаа, яг нэг хэвийн гэр бүл гэж байхгүй, ердөө хоорондоо зохицож чадаж байна уу гэдэг л чухал юм байна гэдгийг хэлмээр байгаа. Угаасаа хүмүүс бүгдээрээ өөр юм хойно доо тээ? Кинондоо эргээд ороход, олон хүн надаа төгсгөл нь жоохон тиймэрхүү гэж хэлсэн болохоор тэсэхгүй плоты нь уншчихсан хаха, нээх эсэргүүцээд байх юм миний зүгээс бол байхгүй, угаасаа зөндөө гоё зүйлсийг ойлгож, бүүр гутарчихаад байсан үеүдэд үзэхээр инээгээд л явчихдаг байсан болохоор, 'Ted, go get the girl' л гэмээр байсан даа. 

P.S. Карнивал дуусвал хичээлдээ орж энгийн горимдоо шилжих юмсан, what I am doing with my life гэж бодож суусаар байтал :))

Sunday, February 7, 2016

Random Thoughts From Library

Саяхан нэг эгчтэйгээ ярьж суутал "алдаа гаргадаггүй хүн байдаггүй, өнгөрснөө эргэж бодоод энийг нь тэгдэг байж, тэр үед тэгсэн бол одоо өөр байх байлаа гээд бодоод байх юм бол бодоод л байна, болсон зүйлсийг хүлээн зөвшөөрчих л хэрэгтэй" гэж хэлсэн нь сүүлийн үед толгой дотор болж байгаа зүйлсийг бага зэрэг хөнгөн болгоход тусласан. Бүтэн сар гаран үргэлжлэн сунжирсан шалгалтын улирлын дараа нээх сайн гараагүй дүнгүүдээ хараад юу болсныг янз янзаар бодож, нэг бодлын өөрийгөө тэнэг юм болов уу, эсвэл өөр боловсролын системд ирээд ингэж байна уу, баклавртаа юу ч сураагүй юм байна одоо яахав гэж бөөн бодолд автаад байсан нь хэд хоног аялаад ирсний дараа овоо гайгүй болж. Ер нь бол хичээлээс түр завсарлага авсан нь зөв байсан бололтой. 

Мэргэжил гэж сонин зүйл юм аа, 17-18тай байхад чинь юу сурах гэж байгаагаа ойлгохгүй, ямар ажил хийвэл зүгээр юм дээ ч гэж бодож амжаагүй хүмүүс л инженер, нягтлан бодогч, санхүүч болно гээд л шийдчихдэг. Тэгээд тэрнийгээ дуртай дургүй сураад төгсөөд зарим нэг нь мастераа хамгаалаад, бүүр цаашаа явбал доктортоо сураад явж өгөх юм. Хэдийгээр бүгдээрээ л дуртай юмаа хийж амьдармаар байгаа ч дуртай юм байна тодорхой түвшинд өөр нэг хүнд, нийгэмдээ баялаг бүтээж байж хоолныхоо мөнгийг олох болно. Нэгэнтээ л нийгэмд нь амьдарч, хүүхэдтэй болвол хүүхэд маань амьдрах газар болохоор үйлчилж байгаа дүрэмд нь нийцүүлэн амьдрах хэрэгтэй учраас л би санхүүч, найзууд маань инженер, эмч байх нь элбэг харин зураач, зохиолч, философич байх нь ховор. 

Мэргэжлийг мэргэжил, "ажил", санхүүгийн эх үүсвэр гэж харж болно, гэхдээ бас үүнд зарцуулж байгаа цаг хугацаагаа үнэхээр дуртай зүйлдээ зарцуулвал бас л хүнээс гуйхгүй амьдрах түвшинд оччих болов уу гэсэн бодол эргэлдэнэ. "Дуртай зүйлээ хийж амьдрах" хүсэл бодит байдалтайгаа нийцэж байх хэрэгтэй. Жишээлбэл, би зохиолч болохыг үнэхээр их хүсч байгаа мөртлөө хамаг цагаа бичих чадвараа сайжруулахад биш тоон дунд өнгөрүүлж байгаа бол зорилго ба үйлдэл хоорондоо зөрж байгаа гэсэн үг л дээ. Эсвэл бодож бодож яваад л Мураками шиг гэнэт нэг өдөр зохиол бичсэн нь амжилттай болно гэсэн яахав нэг сонголт байгаа. Тэр нь гэхдээ үнэн эрсдэлтэй, эрсдэлээс зайлсхийх хандлага өндөртэй над шиг хүнд бол ялангуяа.
Museum of Modern Arts (mumok), Vienna
My reflection was temporarily an author :)
Хаанаас ч билээ одоо хийж байгаа үйлдэл чинь 10 жилийн дараа бий болох өөрт чинь хэрэг болох уу гэж алхам тутамдаа асууж байх юм бол цагаа зөв зүйлсд зарцуулж чадна гэж уншсан юм байна. Тэгээд аль болохоор найзуудтайгаа их холбоо барьж, гэрийхэндээ цаг зарцуулж байх юмсан гэж бодогдсон. Хариад эмээ ээж дүү нартайгаа боломж байгаа дээр их хамт байж, тэд нарыгаа анхаарч байхгүй бол сүүлийн хэдэн жил хичээл ажил гээд ерөөсөө гэртээ байгаагүй гэдгээ ойлгосон. Нэгэнтээ л хаа холоос мөнгө цагаа зарцуулаад ирснээс хойш үлдсэн хугацаандаа тултлаа хичээгээд санхүүгийн хүн үнэхээр байж чадах уу гэдгээ бага ч гэсэн ойлгоод буцах юмсан. Гэхдээ миний бодол гэж одоо ингээд л амьдраад дуусчих гэж байгаа юм шиг байхын, ууг нь 20 л гарч яваа юмсан, хааяа өөрийгөө харахаар бүх зүйлсээс болгоомжлоод л, янз бүрийн синерио толгойдоо ургуулж бодоод тэрнээсээ гутраад л. Залуу нас чинь уг нь цог золбоо, эрч хүч, бар, барын нуруу эднартай холбоотой тайлбарлагддаг шд. Тэгсэн би нэг айл айл хэсч дээрэлхүүлсээр байгаад хаширчихсан муур шиг л. Динозавр болохоор тэгдэг юм бол уу. Хичээлээ хийх гэж хүрч ирээд замдаа баахан юм бодоод биччихлээ. 

(Эндхийн карнивал болоод гудамжаар ёстой нээрээ үнэн төсөөлөн бодох чадвар сайтай хүний зүүд шиг л юм болж байна, дугуйтайгаа явж байсан нэг гар харин цаасан салют хүн рүү буудуулаад, ёстой ширэнгэн ойн дунд байгаам шиг л байна даа.)