Sunday, February 7, 2016

Random Thoughts From Library

Саяхан нэг эгчтэйгээ ярьж суутал "алдаа гаргадаггүй хүн байдаггүй, өнгөрснөө эргэж бодоод энийг нь тэгдэг байж, тэр үед тэгсэн бол одоо өөр байх байлаа гээд бодоод байх юм бол бодоод л байна, болсон зүйлсийг хүлээн зөвшөөрчих л хэрэгтэй" гэж хэлсэн нь сүүлийн үед толгой дотор болж байгаа зүйлсийг бага зэрэг хөнгөн болгоход тусласан. Бүтэн сар гаран үргэлжлэн сунжирсан шалгалтын улирлын дараа нээх сайн гараагүй дүнгүүдээ хараад юу болсныг янз янзаар бодож, нэг бодлын өөрийгөө тэнэг юм болов уу, эсвэл өөр боловсролын системд ирээд ингэж байна уу, баклавртаа юу ч сураагүй юм байна одоо яахав гэж бөөн бодолд автаад байсан нь хэд хоног аялаад ирсний дараа овоо гайгүй болж. Ер нь бол хичээлээс түр завсарлага авсан нь зөв байсан бололтой. 

Мэргэжил гэж сонин зүйл юм аа, 17-18тай байхад чинь юу сурах гэж байгаагаа ойлгохгүй, ямар ажил хийвэл зүгээр юм дээ ч гэж бодож амжаагүй хүмүүс л инженер, нягтлан бодогч, санхүүч болно гээд л шийдчихдэг. Тэгээд тэрнийгээ дуртай дургүй сураад төгсөөд зарим нэг нь мастераа хамгаалаад, бүүр цаашаа явбал доктортоо сураад явж өгөх юм. Хэдийгээр бүгдээрээ л дуртай юмаа хийж амьдармаар байгаа ч дуртай юм байна тодорхой түвшинд өөр нэг хүнд, нийгэмдээ баялаг бүтээж байж хоолныхоо мөнгийг олох болно. Нэгэнтээ л нийгэмд нь амьдарч, хүүхэдтэй болвол хүүхэд маань амьдрах газар болохоор үйлчилж байгаа дүрэмд нь нийцүүлэн амьдрах хэрэгтэй учраас л би санхүүч, найзууд маань инженер, эмч байх нь элбэг харин зураач, зохиолч, философич байх нь ховор. 

Мэргэжлийг мэргэжил, "ажил", санхүүгийн эх үүсвэр гэж харж болно, гэхдээ бас үүнд зарцуулж байгаа цаг хугацаагаа үнэхээр дуртай зүйлдээ зарцуулвал бас л хүнээс гуйхгүй амьдрах түвшинд оччих болов уу гэсэн бодол эргэлдэнэ. "Дуртай зүйлээ хийж амьдрах" хүсэл бодит байдалтайгаа нийцэж байх хэрэгтэй. Жишээлбэл, би зохиолч болохыг үнэхээр их хүсч байгаа мөртлөө хамаг цагаа бичих чадвараа сайжруулахад биш тоон дунд өнгөрүүлж байгаа бол зорилго ба үйлдэл хоорондоо зөрж байгаа гэсэн үг л дээ. Эсвэл бодож бодож яваад л Мураками шиг гэнэт нэг өдөр зохиол бичсэн нь амжилттай болно гэсэн яахав нэг сонголт байгаа. Тэр нь гэхдээ үнэн эрсдэлтэй, эрсдэлээс зайлсхийх хандлага өндөртэй над шиг хүнд бол ялангуяа.
Museum of Modern Arts (mumok), Vienna
My reflection was temporarily an author :)
Хаанаас ч билээ одоо хийж байгаа үйлдэл чинь 10 жилийн дараа бий болох өөрт чинь хэрэг болох уу гэж алхам тутамдаа асууж байх юм бол цагаа зөв зүйлсд зарцуулж чадна гэж уншсан юм байна. Тэгээд аль болохоор найзуудтайгаа их холбоо барьж, гэрийхэндээ цаг зарцуулж байх юмсан гэж бодогдсон. Хариад эмээ ээж дүү нартайгаа боломж байгаа дээр их хамт байж, тэд нарыгаа анхаарч байхгүй бол сүүлийн хэдэн жил хичээл ажил гээд ерөөсөө гэртээ байгаагүй гэдгээ ойлгосон. Нэгэнтээ л хаа холоос мөнгө цагаа зарцуулаад ирснээс хойш үлдсэн хугацаандаа тултлаа хичээгээд санхүүгийн хүн үнэхээр байж чадах уу гэдгээ бага ч гэсэн ойлгоод буцах юмсан. Гэхдээ миний бодол гэж одоо ингээд л амьдраад дуусчих гэж байгаа юм шиг байхын, ууг нь 20 л гарч яваа юмсан, хааяа өөрийгөө харахаар бүх зүйлсээс болгоомжлоод л, янз бүрийн синерио толгойдоо ургуулж бодоод тэрнээсээ гутраад л. Залуу нас чинь уг нь цог золбоо, эрч хүч, бар, барын нуруу эднартай холбоотой тайлбарлагддаг шд. Тэгсэн би нэг айл айл хэсч дээрэлхүүлсээр байгаад хаширчихсан муур шиг л. Динозавр болохоор тэгдэг юм бол уу. Хичээлээ хийх гэж хүрч ирээд замдаа баахан юм бодоод биччихлээ. 

(Эндхийн карнивал болоод гудамжаар ёстой нээрээ үнэн төсөөлөн бодох чадвар сайтай хүний зүүд шиг л юм болж байна, дугуйтайгаа явж байсан нэг гар харин цаасан салют хүн рүү буудуулаад, ёстой ширэнгэн ойн дунд байгаам шиг л байна даа.)

7 comments:

  1. Ер нь хичээл бол хичээл юмаа. Хичээлээс өөртөө хэрэгтэй цаашид хэрэг болгоод ашиглаж болох зүйлсээ сурчихвал болчих байх гэсэн бодол сүүлийн үед төрөөд байгаа. (Дараа мастерт явахаараа сайхан муу дүн авч байгаад ирэх болохоор одоо чамайг өмөөрч байгаа байх :P) Харин тххх, залуу насанд ийш тйишээ үсчээд л алдвал алдаад, алгадуулвал алгадуудаал, алалцвал алалцаад явах хэрэгтэй байхаа

    ReplyDelete
    Replies
    1. Хаха Мо, уг нь гайгүй ээ муу сурчихвий гээд нээх санаа зовоод байх юм байхгүй, би л муу нөхөр байхгүй юу :P Харин тиймээ, юманд бага санаа зовж байхгүй бол, quora дээрээс сая баахан 'why do I feel so old in my twenties' гэсэн асуултанд хүмүүс хариулсныг уншаад, ер нь тэгэж бодох нь толгой дотроо болж байгаа юмнуудыг зохицуулвал гайгүй болж магадгүй гэж бодлоо :/

      Delete
    2. Гэхдээ бид хэд жоохон ухаантай хүүхдүүд болохоор зөндөө юманд санаа зовоод байдаг байхаа :P, мангар байсан бол юу ч бодохгүй гоё байхгүй юу хаха

      Delete
  2. би бүүр жоохондоо л учиргүй их юм боддог хүүхэд байсаан, чамайг харахаар миний бага нас санагдаад байдын :р тэхдээ чи намайг бодвол хамаагүй ухаалаг л даа.

    Зохиолч болж чаднаа би мэдэж байна.

    ReplyDelete
    Replies
    1. хэээх яасан гоё үг хэлчихвээ та надаа. баярлаад өрөөндөө хэсэг алхаж байгаад буцаж ирлээ шд. нээээрээ чадах ч юм уу гэж бодлоо :)

      Delete
  3. Яагаад ч юм, би өөрийнх нь энэ бичвэрийг дуусан дуустал нүүр дүүрэн мишээн байж уншив. Саяхнаас (саяхан гэдэг нь 4, 5 сарын өмнөөс л) өөрийнх блогийг мэддэг болж, энгийн атлаа мэдрэмж дүүрэн бичвэрүүдийг нь шимтэн уншдаг болсон. Гэхдээ, блогтоо юм бичилгүй бараг 1 жил болж байгаа юм байна шүү дээ. Эндээ дахиад юм бичвэл чинь би их баярлана аа! (хэдийгээр өөрийнх нь л мэдэх хэрэг боловч). Сайхан зүйлс уншаад бичих хүсэл тэсгэлгүй их төрчихлөө, талархлаа! (:

    ReplyDelete
    Replies
    1. Сайнуу! Эзэндээ мартагдчихсан байсан блогийг нь "амьд" байлгаж байсанд их баярлалаа:) Ингээд хэлсэн чинь бүүр бичмээр болчихлоо, цаг гаргаад бичиж эхэлнээ. Бага бичих тусам бага боддог болж, тэр хэмжээгээрээ их хүйтэн хүн болоод байгаа юм шиг санагдсан. Бас блог бичдэг юм байна, уншиж байнаа :)

      Delete